loader

Хамтарсан зөвлөгөөн, сургалт зохион байгуулжээ


Төв Аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 403, 417 дугаар нээлттэй хорих анги, 415 дугаар хаалттай хорих ангийн хэмжээнд хамтарсан зөвлөгөөнийг  2017 оны 1
1 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сум дахь  415 дугаар хаалттай хорих ангид зохион байгуулжээ.



T
өв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа Ц.Алтантулга, 403 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа П.Мөнхгэрэл, 417 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Ч.Энхбаатар, 415 дугаар хаалттай хорих ангийн дарга, хошууч Г.Амгаланбаатар болон тус ангиудын нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид, тоо бүртгэлийн ажилтнууд тус зөвлөгөөнд оролцсон байна.

Зөвлөгөөнөөр хорих анги тус бүр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шинээр батлагдсан “Хорих ангийн дотоод журам” болон бусад журам, заавар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаал, заавар, журмуудыг хэрэгжүүлэх ажиллагааны явц байдал, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар хорих ангийн дарга нар мэдээлэл хийж, нийгмийн ажилтнууд 2017 онд хоригдлуудын дунд нийгэмшүүлэх ажил зохион байгуулсан болон  хүрсэн үр дүн, цаашид хийх ажлын талаар мэдээлэл хийжээ.

Мөн зөвлөгөөнд оролцогчид 415 дугаар хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцсон үр дүнтэй ажил болсон байна.

Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Мөнхбаяр шинээр батлагдан гарсан хуулиудыг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогчдоос асуусан асуултанд хариулт өгч, цаашид анхаарах ажлын талаар үүрэг даалгавар өгсөн бол аймгийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Аварзэд, хяналтын прокурор Х.Оюунцэцэг нар 415 дугаар хаалттай хорих ангийн нийт алба хаагчдад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Зөрчлийн тухай” хуулиудаар сургалт явуулжээ.


Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд