loader

Өвлийн хувцсанд шилжсэнтэй холбогдуулан нэгдсэн үзлэг хийв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30ы өдрийн А/218 дугаар “Өвлийн хувцсанд шилжүүлэх тухай” тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 11дүгээр сарын 06ы өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт алба хаагчдын дунд өвлийн хувцасны нэгдсэн үзлэг хийлээ.


Үзлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих ял эдлүүлэх алба, Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газар, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон хотын бүсийн хорих анги, салбар нэгжийн 889 алба хаагч хамрагдав.

Энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах бүрэлдэхүүн биечлэн оролцсон юм.



Мөн энэ үеэр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч, жагсаалч байдлыг сайжруулах аяны” хэрэгжилтийг шалгах зорилгоор цэргийн хэргийн мэдлэгийн шалгалтыг авч нэгтгэн дүгнэв.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд