loader

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.СОДНОМЫГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Ж.Содномыг урьж, уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтын үеэр хошууч генерал Ж.Содном Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн замнал, өөрийн ажил, амьдралын туршлагаас хуваалцаж, алба хаагчдын асуултад хариулж, алба хаагчдад хандан Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд нь амжилт хүслээ.
Алба хаагчдад өөрийн дурсамж, туршлагаа хуваалцаж, үнэ цэнтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн хошууч генерал Ж.Содном Танд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд