loader

“ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН 3 ДУГААР ЭЭЛЖИЙН 450 АЙЛЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

“Хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн 3 дугаар ээлжийн 450 айлын барилгын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр (2024.03.22) боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 840 айлын орон сууц, 1300 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, ногоон байгууламж, ил ба далд авто зогсоол, үйлчилгээний төв бүхий хорооллыг “Хуулийн байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууцны цогцолбор хороолол” нэртэйгээр барьж, ашиглалтад оруулах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцан ажиллаж байна.
Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа, Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, хотын бүсийн хорих анги, газар, хэлтэс, салбар нэгжийн дарга нар, ахмадын хорооны дарга, алба хаагчдын төлөөлөл, “Буянт шарга констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Н.Болдбагана, гүйцэтгэгч компанийн ажилчид оролцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага алба хаагч, ахмад настны нийгмийн баталгааг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, албан үүргээ гүйцэтгэхэд урам зориг өгөх, ар гэрт нь бодит дэмжлэг, тусламж үзүүлэх, ахуй нөхцөлийг сайжруулах зорилгоор алба хаагчдыг орон сууцжуулах, хашаа, байшин, гэр, газар олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Тус төсөл хэрэгжиж эхэлснээс хойш уг орон сууцнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 269 алба хаагч хөнгөлөлттэй үнээр аваад байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд