loader

ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтыг амжилттай суралцаж, төгссөн 61 сонсогчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн сул орон тоонд томилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны болон Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргүүллээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Э.Наранхүү нар оролцлоо.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг шинээр томилогдсон алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд