loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБА ХААГЧИД “БИЕЛГЭЭ” БҮЖГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх, сургалт, судалгааны хэлтсээс “Соёмбо” чуулгатай хамтран алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх улмаар хамт олны эерэг уур амьсгал, эв нэгдлийг бэхжүүлэх, байгууллагын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол ардын язгуур урлаг болох “Биелгээ” бүжгийн сургалтыг 7 хоног тутамд 2 удаа зохион байгуулж байна.
Сургалтаар “Соёмбо” чуулгын Бүжиг ангийн дарга, бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан, доктор, ахмад М.Мөнгөнцэцэг алба хаагч нарт монгол биелгээнд суурилан дэглэсэн “Биелгээт-дасгал” буюу цэргийн 16 тоот дасгалыг зааж байгаа юм.
Аливаа улс орны язгуур урлаг нь үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болдог тул улс, үндэстнүүд язгуур урлагаа өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаардаг.
Иймд үндэстний уламжлалт урлагийг хамгаалах, уламжлан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд