loader

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССООС ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 2023 онд хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарган ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги талархал гардуулан өглөө.
Энэ үеэр тус анги шүүхийн шийдвэрээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний эрхийг хангах, хамгаалах, мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор шинэчлэн тохижуулсан өрөөг хүний эрх хамгаалагч нарт танилцуулаа.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн нар өнгөрсөн онд тус комисст хоригдогчдоос ирүүлсэн 121 өргөдөл, гомдлыг хүлээн авч, эрх нь зөрчигдсөн байж болзошгүй тохиолдлыг холбогдох хууль хяналтын байгууллагад уламжлан, шийдвэрлүүлсэн талаараа мэдээлэл өглөө.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд