loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ О.АМАРСАНАА БНСУ-ЫН “КЕЙ ФО ЮҮ” КОМПАНИЙН ДЭД ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа Бүгд Найрамдах Солонгос Улсын “Кей Фо Юү” компанийн дэд захирал И Хо Сук нарын төлөөлөгчдийг өнөөдөр (2024.01.22) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн нийгмийн баталгааг хангах, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлоод хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулснаар алба хаагчдыг Бүгд Найрамдах Солонгос Улсын тэргүүлэх чиглэлийн эмнэлгүүдээр хурдан шуурхай, үр дүнтэй үйлчлүүлж, эмчлүүлэхэд томоохон дэмжлэг болно гэдгийг илэрхийллээ.
Санамж бичгийн хүрээнд тус улсын эмнэлгүүдээс алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах тохиолдолд 5-25 хувийн хөнгөлөлт эдлэх, визний бичиг баримт бүрдүүлэх, виз олгох болон орчуулгын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд