loader

БАРИВЧЛАХ ТӨВД ШАШНЫ ЗАН ҮЙЛИЙН ӨРӨӨГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төв, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран баривчлагдсан этгээдэд зориулсан шашны зан үйлийн өрөөг шинээр байгуулж, өнөөдөр /2023.12.26/ ашиглалтад орууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн прокурорын газар, Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаны холбогдох албан тушаалтнууд, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү өрөөг ашиглалтад оруулснаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шашин шүтэх эрх чөлөөг хангахаас гадна баривчлагдсан болон саатуулагдсан этгээдийн сэтгэл зүйг шашнаар дамжуулан засаж, сэтгэл зүйн таагүй байдлаас үүсэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд