loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөн өнөөдөр /2023.12.22/ боллоо.
Зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллага, салбар нэгжийн алба хаагчид цахимаар оролцлоо.
Энэ үеэр Сахилга, ёс зүйн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Дашдаваа, Ахмадын хорооны хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд тус тус танилцууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболор алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, байгууллагын болон төрийн албаны нэр хүндийг өндөр өргөх, Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг судлан, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, шат шатны удирдах бүрэлдэхүүн удирдлагын манлайллыг бэхжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ч.Оюунцэцэг, Хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа А.Намсаманд нар чиглэл тус бүрээр үүрэг чиглэлээр хангалаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд