loader

БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит 2024 оны боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 04-09-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээний 50 килограммын жинд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэд ахлагч Б.Жанаргуль, -92 килограммын жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын Ажиллагааны хэлтсийн Мэргэн буудагч, дэслэгч Б.Агарзандан нар тус тус шалгарч, мөнгөн медаль, -80 килограммын жинд бүлгийн дайрагч, дэд ахлагч Д.Жавхлан, 54 килограммын жинд, бүлгийн дайрагч, дэслэгч Б.Мөнгөнсаран нар тус тус гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 35 байгууллага, клубийн 160 гаруй тамирчид өрсөлдсөн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд