loader

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ 39 ДЭХ ДУГААР

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгож, Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Харин Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Хишгээгийн Нямбаатарыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсөн байна.
Мөн тус дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ба тус зарлигуудаар Шүүгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан Уртнасангийн Сайнбилэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн бол Өлзийсайханы Мөнх-Эрдэнийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ.

Сэтгүүлийг хавсаргасан файл харах хэсэгт дарж үзнэ үү.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд