loader

АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой байгуулсан санамж бичгийн хүрээнд “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд, Хүний эрхийн сургалт сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэцгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэг, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Дашдаваа болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн хандлагыг төлөвшүүлэх, энэ талаарх алба хаагчдын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалтад 51 алба хаагчийг хамруулж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын холбогдох албан тушаалтнууд өнөөдөр “Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга зүй”, “Хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Цахим орчин дахь хүний эрх ба хувийн мэдээлэл”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хөдөлмөрлөх эрх” сэдвээр мэдээлэл өглөө.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш (2023.10.26) “Чөлөөтэй аюулгүй байх эрх”, “Хорих байгууллага ба хүний эрх” сэдвийн хүрээнд алба хаагчдад мэдээлэл өгч, гэрчилгээ гардуулах юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд