loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОНО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 3 алба хаагч Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттай “ UNMISS” энхийг сахиулах 13 дугаар ээлжийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 13 ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Монгол цэргийн сүлд хийморийн бэлгэдэл, оройн дээд шүтээн Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүдэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй, Төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд болон мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.
Ёслолын ажиллагааг нээж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ цэргийн алба хаагч бүр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, үнэн зөв ойлголттой байх нь туйлын чухал болохыг онцлоод жижиг ч гэсэн андуу, ташаа мэдээлэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний 20 гаруй жилийн түүхтэй энэхүү эрхэм ариун үйлсийг харлуулах, нийтэд сөрөг сэтгэгдэл төрүүлж болохыг сайтар ухамсарлан ойлгож, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.
Даян дэлхийн энх тайвныг цогцлоох их үйлсэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 160 гаруй алба хаагч оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэсээр ирсэн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд