loader

ТИВ ХООРОНДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД ХҮМҮҮЖИГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

ФИДЕ Олон Улсын шатрын холбоо АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах тэмцээнийг цахимаар энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415, 421, 423, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй 3 баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй 1 баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд 1 баг тус тус оролцож байна.
Тэмцээнд БНЭУ, Австрали, АНУ, Норвеги, ХБНГУ, Филиппин, Канад, Иран зэрэг дэлхийн 60 орны 120 гаруй баг, тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдөр аваргууд тодорно.
2021 онд зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд эрэгтэй баг, тамирчид аваргын алтан медаль хүртэж байсан бол өнгөрсөн оны хоёр дох удаагийн тэмцээнд эмэгтэй баг тамирчид тэргүүлсэн амжилт гаргаж байсан юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд