loader

ЁС ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ ГУРАВДУГААР ШАТНЫ ҮЗЛЭГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох гуравдугаар шатны үзлэг Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна.
Тус үзлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдаас гадна тус аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий нийт найман байгууллагын 700 гаруй цэргийн алба хаагч хамрагдаж байна.
Алба хаагчид дөрөв хоногийн турш онолын мэдлэг, жагсаалын бэлтгэл, бие бялдрын бэлтгэлжилт, сэтгэл зүйн бэлтгэл, ёс зүйн байдал, биеийн жингийн зохистой харьцаа зэрэг үзүүлэлтээр шалгалтад хамрагдах юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд