loader

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХОРИГДЛУУДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 407, 409, 421 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй хөгжлийн бэрхшээлтэй хоригдлуудыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалтад хамрууллаа.
Энэхүү сургалтаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хоригдлуудын бие даан хөгжих чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлт болон тулгамдаж буй асуудлын талаарх мэдээ мэдээллийг өгч, харилцан санал солилцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд