loader

“Монгол цэрэг-2023” практик буудлагын тэмцээнд амжилттай оролцож, медальт байруудад шалгарлаа

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамба агсны нэрэмжит “Монгол цэрэг-2023” практик буудлагын тэмцээнд 2023 оны 09 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд боллоо.
Тус тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 42 багийн 170 тамирчин өрсөлдсөнөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын Дэд дарга бөгөөд ажиллагааны тасгийн дарга, дэд хурандаа Б.Тэмүүлэн, Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, хошууч Н.Жасрай, бүлгийн офицер, ахлах дэслэгч Б.Жаргалсайхан, бүлгийн дайрагч-жолооч, ахлагч Б.Өсөхбаяр нар /Winning баг/ карабины төрлийн “OPEN” ангилалд багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртлээ.
Мөн бүлгийн офицер, ахлах дэслэгч Б.Чингэс гар бууны төрөлд багийн дүнгээр гуравдугаар байр, бүлгийн дайрагч, дэд ахлагч Э.Эна гар бууны сумтай карабины төрөлд хувийн дүнгээр хоёрдугаар байрт, Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, хошууч Н.Жасрай “Халз буудлага”-ын төрөлд гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд