loader

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ 28 ДАХЬ ДУГААР

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 28 дахь дугаар хэвлэлтээс гарсан байна.
Тус дугаарт “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна.
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Хянан шалгах түр хороо байгуулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол, Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протоколыг баталжээ.
Сэтгүүлийг хавсаргасан файл харах хэсэгт дарж үзнэ үү.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд