loader

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН СУДЛАЛЫН АЗИЙН ХОЛБООНЫ 15 ДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОЖ, ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эм зүйч, ахлах дэслэгч Б.Анхмаа Япон улсын Кёото хотноо зохион байгуулагдсан Чихрийн шижин өвчин судлалын Азийн Холбооны 15 дугаар эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.
Энэ үеэр “Чихрийн шижингийн хэв шинж 2-той өвчтөний эмийн эмчилгээ” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн юм.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд Ази, Номхон далай баруун бүсийн 26 орны 500 гаруй эмнэлгийн ажилтан оролцож, илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Монгол Улсаас 30 гаруй эмч, эмнэлгийн ажилтан оролцож, чихрийн шижин өвчний төрөл, тархалтын талаар мэдээлэл солилцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд