loader

ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн төгсөгчид өнөөдөр /2023.6.28/ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг” болон “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө.
Энэ удаагийн төгсөлтөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 31 төгсөгч офицерын бүрэлдэхүүнд багтаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги байгууллага, салбар нэгжүүдэд томилогдсон юм.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Дашдаваа, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Э.Наранхүү, Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу нар оролцлоо.
Дээрх төгсөгчид 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Их жанжин Сүхбаатарын талбайд боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдэг, цолоо гардан авч, офицерын бүрэлдэхүүнд орсон юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд