loader

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энхийг сахиулагчид оролцлоо.

Тус үйл ажиллагааны үеэр “Mongol warior” энх тайвны төлөө бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 22 алба хаагч уг тэмцээнд өрсөлдлөө.

Монгол Улсын Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн 21 жилийн хугацаанд дэлхийн 10 гаруй улсад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн билээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зургаан ажиллагааны 28 ээлжид давхардсан тоогоор 161 алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд