loader

АЛБА ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, “ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Эцэг эхийн зөвлөл”-ийн санаачилгаар алба хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч, “Хүүхдийн баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, эцэг, эхийнхээ ажил, албаар бахархах, хүүхдийн оюун ухаан, авьяас билгийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус арга хэмжээг нээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлж, эрдэм номдоо шамдан суралцаж, эх орондоо ихийг хийж бүтээсэн, ээж аавдаа ачлалтай сайн хүн болох ерөөл өргөлөө.
Энэ үеэр урлаг, спортын өндөр амжилт гаргасан Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Э.Хүрэлсүх, 14 дүгээр сургуулийн 11ё ангийн сурагч Б.Халиунзаяа, Их засаг лицей сургуулийн 9а ангийн сурагч Т.Танхилуун, 33 дугаар сургуулийн 6б ангийн сурагч Г.Баясгалан нарыг Монголын сурагчдын холбооны дээд шагнал болох “Авьяаслаг сурагч” алтан медалиар тус тус шагналаа.
Мөн “Соёмбо” чуулгын уран бүтээлчид хүүхэд багачууддаа зориулсан урлагийн тоглолтыг толилуулснаас гадна “Номин талст” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн ая дуугаа өргөн барилаа.

Тус арга хэмжээнд үлгэрийн баатруудыг урьж, оролцуулснаар хүүхдүүд тэдэнтэй хамт дурсгалын зургаа татуулж, дуулж бүжиглэж, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлсэн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд