loader

СУРАГЧДАД БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЛБАНЫ ОНЦЛОГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахлагчийн зөвлөлөөс “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа нэмэгдүүлье” 30 хоногийн аяныг өрнүүллээ.
Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 121 дүгээр сургуулийн сурагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үйл ажиллагаа, ажил, албаны онцлогийн талаар тодорхой ойлголт, мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.
Мөн энэ үеэр зарим сурагчийг хичээлийн хэрэгсэл, амин дэмийн цуглуулга бүхий гарын бэлгээр урамшууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд