loader

“ХҮҮХДИЙН ЭРХ” НЭГДСЭН АЯНЫ ХҮРЭЭНД ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд Улсын ерөнхий прокурорын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс хамтран хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн өсвөр насны хоригдол, ялтнуудын эрхийг хангах чиглэлээр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.



Хэлэлцүүлэгт Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Намсаманд, Улсын Ерөнхий прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор О.Баярсайхан, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ихбаяр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс нар илтгэл хэлэлцүүлж, харилцан санал солилцлоо.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд