loader

2017 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх хуулиуд

Хууль тогтоомжийн тухай хуулийг 2017-01-01-нээс эхлэн дагаж мөрдөнө. http://legalinfo.mn/law/details/11119?lawid=11119

Органик хүнсний тухай хуулийг 2017-01-01-нээс эхлэн дагаж мөрдөнө. http://www.legalinfo.mn/law/details/11884

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2017-01-01-нээс эхлэн дагаж мөрдөнө. http://www.legalinfo.mn/law/details/11707?lawid=11707

          Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль http://www.legalinfo.mn/law/details/33?lawid=33

          18.1.Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:

          18.1.5. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д заасан ногдол ашиг.

          /Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

          /Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

          19 дүгээр зүйл. Албан татвараас хөнгөлөх

          19.12.Аймаг, сумын төв нь нийслэл /Улаанбаатар/ хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон       нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

          /Энэ хэсгийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан/

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай http://www.legalinfo.mn/law/details/566

          Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа юм. http://www.legalinfo.mn/details/562

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд