loader

“Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор сургалт, дадлага”-ын тэмцээнд амжилттай оролцлоо

 

Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар Их сургуулийн сонсогч  бие бүрэлдэхүүний дунд “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор сургалт, дадлага” тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Ахлагчийн сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 13 баг, тамирчид оролцжээ.

            Энэхүү тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн баг, тамирчид амжилттай оролцож, дамжааны захирагч-багш, ахлах дэслэгч Л.Энэрэл ахлагчтай эрэгтэй баг, 531 дүгээр дамжааны дэд түрүүч Э.Пүрэвжав ахлагчтай эмэгтэй баг тамирчид тус тус дэд байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн медалиар шагнагдлаа.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд