loader

“Идэвхтэй хөдөлгөөн- Эрүүл мэнд” арга хэмжээ зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, спорт тоглоомыг хөгжүүлэх, хамт олны дунд эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр нийт алба хаагчид 5 км замын явган аялал хийж, мөсний шагай, мөсний нум сум, олс таталт, буухиа, цасны сумо зэрэг 5 төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулж, амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшууллаа. 

Нийт 6 баг тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорьж өрсөлдсөнөөс хурандаа Д.Батгэрэл ахлагчтай баг тэргүүн байр, ахмад М.Батнягт ахлагчтай баг хоёрдугаар байр, хошууч Ц.Батсайхан ахлагчтай баг гуравдугаар байр эзэлж бусдыгаа тэргүүллээ. 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд