loader

“Ял шийтгэл ба нийгэмшүүлэх ажил” Олон Улсын форумын үйл ажиллагаа эхэллээ

ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “Ял шийтгэл ба нийгэмшүүлэх ажил” сэдэвт тав дахь удаагийн Олон Улсын форумын үйл ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эхэллээ.
Уг форумд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа С.Батбямба, ХЯЭА-ны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ, ДХИС-ийн ШШГАС-ийн Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, хошууч Б.Галбадрах нарын төлөөлөгчид оролцож байна.
Мөн тус форумд Азербайжан, Киргиз, Беларусь, Казакстан, Тажикистан, Узбекистан, Герман зэрэг улс орнуудын хорих байгууллагын төлөөлөл, их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид зэрэг 400 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү форумын зорилго нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах талаар туршлага, мэдээлэл солилцоход чиглэгдэж байна.
Түүнчлэн ял эдлүүлэх ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, цар тахалын нөхцөл байдалд ажиллах, хоригдлыг нийгэмшүүлэх болон аюулгүй байдлыг хорих байгууллагын хэмжээнд хэрхэн хангаж, зохион байгуулах талаарх чиглэлийг тодорхойлох, бодлогыг агуулж байгаа юм.
Тус форум 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд