loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав шинэхэн хөдөлмөрийн баатараа хүлээн авч уулзан баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Токио-2020 паралимпын аварга, гавьяат тамирчин, хошууч Энхбаярын Содномпилжээд өнөөдөр /2021.11.11/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Шинэхэн хөдөлмөрийн баатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, хошууч Э.Содномпилжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, дэд дарга, хурандаа Ч.Оюунцэцэг, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй нар хүлээн авч уулзан баяр хүргэлээ.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав Монгол Улсад орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойгоор олимпын алтан медалиар бэлэг барьсанд баяртай байгаагаа илэрхийлж, тамирчин хүний тэсвэр хатуужил, овсгоо самбаа, хүч чадлыг харуулан дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буйгаар нь бахархаж байгаагаа хэлээд цаашид гаргасан амжилтаа улам бататган ахиулж, дараа дараагийн тив дэлхийн тэмцээн уралдаан, ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Мөн энэ үеэр түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар дэд хурандаа цол олголоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд