loader

ОЛОН УЛСЫН ШАТРЫН ХОЛБООНООС ХҮМҮҮЖИГЧДЭД СЕРТИФИКАТ ИЛГЭЭЛЭЭ

Олон Улсын шатрын холбоо /ФИДЕ/, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хүмүүжигчдийн дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг зохион байгуулсан.               

Тэмцээн 2021 оны аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд болж өндөрлөсөн бөгөөд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүмүүжиж буй 8 хүмүүжигч амжилттай оролцож, багаараа тэргүүн байр эзлэн
аваргын алтан медаль хүртсэн.              

Тэдний гаргасан амжилтыг үнэлж Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагын тэргүүн Том Дарт нарын гарын үсэг бүхий СЕРТИФИКАТ илгээснийг хорих анги болон хүмүүжигчдэд гардуулж, баяр хүргэлээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд