loader

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрхийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын эрх зүйн байдалд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх зөвлөмж- санал боловсруулах зорилгоор Дотоод хэргийн их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрхийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг онлайнаар зохион байгууллаа.

Хурлыг нээн Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд бөгөөд Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хууль зүйн ухааны доктор, хурандаа Ц.Очгэрэл нар үг хэлэв.

 “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн алба хаагчид”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын зарим асуудал” сэдвээр Шийдвэр гүйцэтгэх албаны сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Намуун, “Шийдвэр гүйцэтгэгчийн аюулгүй байдал, түүний мэргэжлийн хариуцлагын зарим асуудлын тухай”сэдвээр Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Нандинтуул, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах эрхийн хэрэгжилт” сэдвээр ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад М.Одбаяр нар илтгэл хэлэлцүүлэв.

Хуралд оролцогчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын эрхийг хангах, хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, цаашид хэрхэн шийдвэрлэх тухай санал солилцон гарсан зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээний ажил хэрэгжүүлэхээр тогтлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд