loader

Их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг байгууллагын хэмжээнд хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах жил болгон зарласан.

Уг зорилтын хүрээнд алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд нарийн мэргэшлийн ажилтныг тусгайлан бэлтгэх зорилгоор дотоодын их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар тогтлоо.



Тухайлбал, байгууллагын захиалгаар бакалаврын түвшинд мэргэжилтэн бэлтгэх, алба хаагчдын мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах чиглэлээр МУИС-ийн “Бизнесийн сургууль”, ШУТИС-ийн “Барилга, архитектурийн сургууль”, ШУТИС-ийн “Мэдээлэл, холбоо технологийн сургууль”, АШУҮИС зэрэг дөрвөн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна.

Санамж бичгийн хүрээнд эрдэм шинжилгээ, судлагааны ажлыг хамтран гүйцэтгэхээс гадна алба хаагчдыг давтан сургах, магистр, докторын түвшний сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Мөн дээрх сургуулиудад санхүү эдийн засаг, барилгын инжинер, мэдээллийн технологи, эмч мэргэжлээр 6 алба хаагч болон, алба хаагчийн 2-4 хүүхдийг шалгаруулан, сургалтын төлбөрийг байгууллага хариуцан суралцуулахаар шийдвэрлэлээ.

Цаашид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэйгөөр дотоод, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцуулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.  

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд