loader

Шинэ Зеланд Улсын хорих байгууллагын алба хаагчдын ажлын арга барил

Шинэ Зеланд Улсын хорих байгууллагын алба хаагчдын ажлын арга барил

Шинэ Зеланд Улсын хорих байгууллага нь өөрийн цахим хуудсанд засан хүмүүжүүлэх үйл ажиллагаанд амжилт гаргаж, үр дүнтэй ажиллаж байгаа гурван албан хаагчийн үйл ажиллагааны талаар нийтэлжээ. Үүнд:

Кэйс менежер /Сэтгэл зүйч/ Доротее Боуделот

Манавату хорих байгууллагын Кейс менежер (сэтгэл зүйч) Доротее Боуделот хэлэхдээ өөрчлөлт хийх боломжтой гэдэг бодол санааг залуу эрэгтэй хоригдлуудад ойлгуулах нь чухал бөгөөд тэд энэ тухай ойлголттой болсны дараа бага зэрэг туслалцаа үзүүлж өөрсдийн бололцоог дайчилж эхэлдэг бөгөөд өөрийгөө дайчилж, хөгжүүлж эхэлдэг гэдгийг дурджээ. Тэрээр тус хорих байгууллагад 5 жилийн өмнө анх хорих байгууллагын ажилтнаар ажилд орсон бөгөөд одоо Кэйс менежерээр ажилладаг. Тэрээр залуу эрэгтэй хүмүүс нь дундаас дээш болон хөгшин хүмүүстэй харьцуулахад өөр төрлийн дэмжлэг, тусламж шаарддаг гэдгийг анзаарсан бөгөөд Ту Май нэртэй тусгайлсан хэсгийн байгуулж залуу эрэгтэй хоригдлуудыг зорилтот бүлэг болгон ажиллаж эхэлсэн байна. Эдгээр хүмүүсийн одоо хүртэл өөрсдийгөө хөгжүүлж байгаа бөгөөд тэдэнд өөрөөр амьдрах арга байдаг гэдгийг үзүүлэх нь давтан гэмт хэрэг үйлдэх байдлыг өөрчлөхөд чухал ач холбогдолтой” гэж тэрээр хэлжээ.

Эдгээр залуу эрэгтэйчүүдийг бие даасан хувь хүн болж төлөвшихөд нь аль болох бололцоо олгож ажилладаг бөгөөд ажилд орох, суралцах мөн дахин хорих ял эдлэхгүй байх зэрэг өөрсдийн өмнө тавьсан зорилгоо биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдгээ ойлгуулж чадвал тэдэнд маш том дэмжлэг болдог. Эдгээр ял эдэлж буй хүмүүсийн ихэнхэд нь ийм төрлийн дэмжлэг туслалцаа хэзээ ч үзүүлж байгаагүй юм. 

Өмнө нь ял эдэлж байсан хүмүүстэй гудамжинд таарч, тэдний өөрсдийн зорилгоо биелүүлж чадсан тухай сонсох нь намайг бусадтай жинхэнэ харилцаа үүсгэж, тэдний амьдралд сайн сайхан зүйлийг бий болгож чадсан гэдгээ мэдэрдэг. Тэрээр мөн бусад сэтгэлзүйчдэд сургалт явуулж, дэмжлэг үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг юм.

Хөтөлбөрийн зохицуулагч Жулиет Лиминг

Жулиет Лиминг нь Римутака хорих байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч залуу хоригдлуудтай ажилладаг албан хаагч юм.

Залуу хоригдлуудыг хариуцан ажилладаг хүмүүсийг “Youth Champion” гэж нэрлэдэг бөгөөд хүн бүр өөрийн арга барилтайгаар ажилладаг боловч нэгдмэл зорилго нь залуу хоригдогсдод туслалцаа үзүүлж, “залуу хандлага”-ийг ажилдаа нэвтрүүлж, өөрсдийн хамтран ажиллагсдаа ижил хандлагатай болгоход чиглүүлдэг байна.

Жулиет 2016 оноос хойш зорилтот бүлгийнхэнтэй ажиллаж байгаа бөгөөд анх 2014 онд анх сайн дурынхны “Youthline” хөтөлбөрт гар утсаар зөвлөгөө өгч, хяналт тавьж ажлаас ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрээр Вэллингтоны коллежийн Ара Таоихи сургалтанд хамрагдсан бөгөөд залуу алба хаагчдын ёс зүйн сургалтыг өөрийн хамтран ажилладаг албан хаагчдадаа түгээж ажилладаг юм. Энэхүү ёс зүйн сургалт нь надад урам зориг өгсөн бөгөөд өөрийн хамтран ажилладаг хүмүүсдээ ёс зүйн хэм хэмжээг ажлын байрандаа хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явуулдаг бөгөөд одоогийн байдоаар тэрээр бусад мэргэжил нэгтнүүддээ залуу эмэгтэй хоригдлуудтай хэрхэн ажиллаж, туслалцаа үзүүлэх талаар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Нийгмийн ажилтан Каролин Айлао

Манурева Олон нийгмээс тусгаарлахгүйгээр засан хүмүүжүүлэх чиглэлээр зорилтот залуу хүмүүстэй ажилладаг Каролин Айлао нь энэ ажлын байранд хоёр жилийн гаруй ажиллаж байгаа бөгөөд Соломан груп, Страйв болон Юүт Хорайзон зэрэг байгууллагуудтай хамтран шаардлагатай дэмжлэг, туслалцааг нь үзүүлж ажилладаг. Өөрийн албан үүргээ гүйцэтгэхийн сацуу, зорилтот бүлгийн залуучуудтай ажилладаг бусад мэргэжил нэгтнүүддээ мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлдэг юм. 

Зорилтот бүлгийн хоригдлуудтай хийх ярилцлагыг үр дүнтэй байлгах, тэднийг идэвхитэй байлгах үүднээс өөр өөр арга замыг эрэлхийлж, үйл ажиллагаандаа ашиглах хэрэгтэй гэдгийг онцолжээ.

Тэр 2018 онд залуучуудад дэмжлэг үзүүлэх чадвар суулгаж, ажлын байранд бэлтгэх 6 долоо хоногийн сургалтад хамрагдсан бөгөөд зорилтот бүлгийн залуучуудад тусламж дэмжлэг үзүүлж, тэднийг хувийн амьдралдаа гаргаж буй амжилтыг нь хараад өөрсдөөрөө бахархдаг талаараа ярьжээ. 

Мөн Шинэ Зеландын хорих байгууллага 2020 оны 05 сарын 13-ны шөнө дундаас эхлэн нь аюулгүй байдлын түвшинээ 2-р зэрэгт шилжүүлж, хоригдлуудын ар гэрийнхэнтэйгээ уулзаж, эргэлт авахыг зөвшөөрлөө. Гэвч эргэлтээр ирэх хүмүүс дараах сануулгыг цахим хуудсаар дамжуулан хүргүүлжээ. Үүнд :

-Хэрэв та өвчтэй бол хорих байгууллагад эргэлтээр битгий ирээрэй.

-Хорих байгууллагад эргэлтээр ирж буй бүх хүмүүсийн биеийн дулааныг шалгаж, 38 градусаас дээш халуунтай тохиолдолд оруулахгүй байх, мөн хорих байгууллагад халуун хэмжих камеруудыг байрлуулсан байгаа.

-Олон нийтийн газар хүмүүс хоорондын зай барих арга хэмжээний дагуу нэг удаагийн эргэлтэд цөөн тооны хүмүүсийг оролцуулна.

-Гаднаас ирж буй бүх хүмүүс гараа угааж, ариутгал хийж, хамгаалалтын маск зүүх шаардлагатай.

-Уулзаж буй хүнтэйгээ биечлэн контакт үүсгэхгүй байх нь эрсдлийг бууруулна.

Биечлэн уулзалт хийхгүйгээр хоригдож буй иргэдтэй харилцаа холбоогоо хадгалах дараах боломжоор хангаж байна.

-Хоригдлуудад долоо хоног бүр 5 долларын утасны карт өгч байгаа тул заавал биечлэн уулзалт хийхгүй байж боломжтой.

-Хорих байгууллагад гэр бүлийнхэнтэйгээ ярих утсыг олноор байрлуулсан.

-Хоригдож буй хүмүүсд цахим шуудан бичиж болох бөгөөд хорих байгууллагын ажилтан тухайн цахим шууданг хоригдолд өгч, хариу захидлыг илгээж байгаа.

-2020 оны 05 сарын 11-ны өдрөөс эхлэн бүх хорих байгууллага нь видео холбооны төрөөрөмжийг ашиглан хоригдогсдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзуулах боломжтой болсон.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд