loader

БНСУ-ын Эксим банкны холбогдох албан тушаалтнууд ШШГБ-ын үйл ажиллагаатай танилцав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, хошууч Б.Баатардаш нар  2017 оны 09 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд БНСУ-ын Хууль зүйн яамны “Цахим хяналтын төв” болон цахим хяналтын систем хэрэгжүүлсэн “SK телеком” компаний үйл ажиллагаатай танилцсан.
Энэ үеэрээ БНСУ-ын Эксим банкны холбогдох удирдлагуудтай уулзаж санал солилцон Монгол Улсад зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавих “Цахим хяналт, удирдлагын төв” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцоод ирсэн.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Эксим банкны төлөөлөгчид 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ШШГБ-ын үйл ажиллагаатай танилцаж,  ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа

Уулзалтаар “Шуурхай удирдлага  цахим  хяналтын төвийн төслийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, харилцан санал бодлоо солилцон цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар харилцан тохиролцов.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд