loader

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар аймгийн Прокурорын газартай хамтран эрүү, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Цогтбаяр, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Гүнжидмаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бие бүрэлдэхүүн оролцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцов.
Энэ үеэр прокурорууд тус газрын удаан хугацааны уулзалтын өрөөний нөхцөл байдалтай танилцсан бөгөөд "Хайрлагдсан-Алтай" төрийн бус байгууллагаас дээрх өрөөнд хүүхдийн тоглоом хандивлалаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд