loader

ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газар нь хуулиар хүлээсэн чиг үүргээ нэг мөр хэрэгжүүлэх, дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан мэргэшүүлэх сургалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2023 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж байна.
Тус сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, газар, хэлтэс, салбар нэгжийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, цагдан хорих байрны дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч нар хамрагдаж байна.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хэлтсийн дарга, доктор [Ph.D], хурандаа Б.Одмандах, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор [Ph.D], Н.Алтанзул, ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа М.Батболд, Дотоод Хэргийн Их Сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч [Ph.D], дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл, Дотоод Хэргийн Их Сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор [Ph.D], дэд хурандаа Б.Саранцэцэг нар сургалт явуулж, алба хаагчидтай санал солилцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд