Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 7 давж, “Улсын заан” цол хүртсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэслэгч Д.Хүдэрбулга, 6 давж, “Улсын харцага” цол хүртсэн дэслэгч Э.Ууганбаяр нарын цолны мялаалга, наадам өнөөдөр (2024.08.16) Төв аймгийн Зуунмод хотод боллоо.
Энэхүү наадамд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын мэндчилгээ, мөнгөн шагналыг Дэд дарга, хурандаа П.Оростогоо, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Б.Цогжаргал гардуулан өгч, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүслээ.