МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗАРИМ АЛБА ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчид төрийн дээд одон, медаль хүртээлээ.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр (2024.07.09) гардуулан өглөө.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Д.Одсэр, “Цэргийн гавьяаны одон”-гоор Баривчлах байрны Харуул хамгаалалтын ахлах байцаагч, дэд хурандаа С.Гэсэрбаатар, “Цэргийн хүндэт медаль”-иар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Дэлгэрзаяа, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, хурандаа Ц.Хишигбаяр, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч А.Сайнбилэг, 421 дүгээр нээлттэй хорих ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Т.Даваасүрэн нарыг шагналаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen