ЦЭРГИЙН ЭЭЛЖИТ ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдад өнөөдөр (2024.07.09) цэргийн ээлжит цол олгож, шагнаж урамшууллаа.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.

“Дэд хурандаа” цолоор Хорих ял эдлүүлэх албаны хяналт, шалгалт хариуцсан ахлах төлөөлөгч Б. Отгонбаяр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тоо бүртгэлийн ахлах мэргэжилтэн Э.Цэнгүүн зул нарын зургаан алба хаагч;

“Хошууч” цолоор 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан Б.Нямдагва, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын ерөнхий жижүүр Б. Эрдэнэтогтох нарын 32 алба хаагч;

“Ахмад” цолоор 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр Ө.Бүдрагчаа, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн харуул хамгаалалтын ахлах байцаагч Г.Мөнхбаяр нарын 41 алба хаагч;

“Ахлах дэслэгч” цолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүрэг дэх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч У.Оюунболд, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нягтлан бодогч Э.Оюунчимэг нарын 43 алба хаагч;

Офицерын бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн хүний тоо бүртгэлийн байцаагч Б.Оюу-Эрдэнэ, 421 дүгээр нээлттэй хорих ангийн холбоо, мэдээллийн технологийн инженер Х.Дэлгэрмаа нарын 31 алба хаагч;

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хорих ял эдлүүлэх албаны Нэгдсэн тоо бүртгэлийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Отгонсайхан, Баривчлах төвийн харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахмад Р.Түвдэндорж нарын 27 алба хаагч;

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахмад Ж.Бадамдорж, 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангийн ахлах нягтлан бодогч, хошууч Т.Бадамлянхуа нарын 86 алба хаагч;

“Хүндэт жуух бичиг”-ээр Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны хяналтын оператор, ахлах ахлагч Г.Ганзул, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Золбоо нарын 77 алба хаагч, 

“Хүндэт ажилтан тэмдэг”-ээр 9, “Албаны төлөө I” медалиар 32, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 43, “Албаны төлөө II” медалиар 62, "Хүндэт тэмдэг"-ээр 62, “Албаны төлөө III” медалиар 81, “Дурсгал” тэмдгээр 5 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор нийт шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, цол, шагнал дагаж хариуцлага нэмэгддэг тул өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, улс орны дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах нэр хүндтэй албандаа улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүслээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen