“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ШШГБ-ЫН 50 АЛБА ХААГЧ ОРОЛЦЛОО

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах 16 байгууллагын 1500 гаруй алба хаагчийн ёслолын жагсаал Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Мөн “Байлдааны туг”-ийн чиглүүлэгчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Ц.Баяртбаатар алхсан юм.

Түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүрийн 07 дугаар сарын 10-нд тэмдэглэхээр хуульчилж, Төрийн далбаагаа мандуулдаг болсон. Харин 2010 оноос цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen