ШШГЕГ, ДХИС-тай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу “Хотын бүсийн хорих анги, салбар нэгжийн удирдах албан тушаалтныг мэргэшүүлэх сургалт”-ыг өнөөдөр /2024.10.18/ зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ШШГЕГ-ын Дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр нар оролцлоо.
Энэхүү сургалт нь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдах ажилтнуудын хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх, ёс зүйн манлайллыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Дэд дарга, хурандаа П.Оростогоо нээлтийн үйл ажиллагааны үеэр онцлон тэмдэглэсэн юм.
Сургалтын үеэр ДХИС-ийн Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр “Үндсэн хууль ба хууль дээдлэх ёс”, ХЭҮК-ын гишүүн, доктор (Ph.D), дэд профессор Б.Энхболд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх”, ҮБХИС-ийн Удирдлагын академийн профессор, бригадын генерал Х.Даваацэрэн “Аюулгүй байдлын орчны өөрчлөлт, хандлага”, Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Э.Батбаяр “Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал” сэдвээр;
МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн профессор, доктор (Ph.D), профессор Н.Бурмаа “Орчин үеийн хүний нөөцийн удирдлага”, Хууль зүйн доктор (Ph.D), профессор Б.Алтангэрэл “Ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, Рояаль Олон Улсын Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор Ц.Баясгалан “Орчин үеийн удирдлагын чиг хандлага”, М-Си-Эс Академийн сургагч багш Б.Наранбат “Харилцааны ур чадвар” сэдвээр тус тус мэдээлэл өгсөн юм.