ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС- 413 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ, 433 ДУГААР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН АЛБА ХААГЧИД, АХМАД НАСТНУУДТАЙ УУЛЗЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчид, ахмад настнуудтай өнөөдөр (2024.06.21) уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор уулзалтын үеэр байгууллагын бодлого, чиглэлийг танилцуулж хэлсэн үгэндээ байгууллагын үнэт зүйл болсон алба хаагчдынхаа эрхийг хамгаалж, нийгмийн баталгааг хангах, цалин хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Энэ хүрээнд Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэхээр шийдвэрлэснийг танилцууллаа.

Түүнчлэн байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулж, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан ахмад ажилтнуудаа дэмжих, нийгмийн баталгааг хангах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бодлогын чухал хэсэг байна гэдгийг онцоллоо. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахмад ажилтан Ц.Чимэдцэрэн, 433 дугаар хаалттай хорих ангийн ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Л.Ваанчиг нарт өргөө цагаан гэр гардууллаа.

Мөн алба хаагчдын ажиллах ая тухтай орчинг бүрдүүлэх үүднээс дээрх хоёр ангид тус бүр 5 ширхэг иж бүрэн суурин комьпютер өгснөөс гадна эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан, зарим алба хаагч, тус байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон зарим ахмад ажилтныг шагнаж, урамшууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүдийн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, 439 дүгээр хаалттай хорих анги, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 435 дугаар хаалттай хорих анги, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 433 дугаар хаалттай хорих ангид ажилласан албан томилолт амжилттай явагдаж дууслаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen