“ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.

Бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хотын бүсийн болон орон нутаг дахь харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүдэд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд явагдана.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн байх;
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/;
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин эмгэггүй;
  • Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байх;

Тавигдах тусгай шаардлага:

  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй, 35 хүртэлх насны эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй, 30 хүртэлх насны эмэгтэй.
  • Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, D, E ангиллын жолооч гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харьцах ур чадвар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэд дээр дурдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан тохиолдолд хүсэлт гарган бүртгэл, судалгаанд хамрагдана.

Бүртгэл:

  • Орон нутагт байгаа иргэд тухайн нутаг дэвсгэрийн харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргах;
  • Хотын бүсийн иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа алба, хорих анги, салбар нэгжид холбогдох материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.

Бүртгэл явагдах хугацаа: 2024.12.13-ны өдрөөс 2025.02.10-ны өдрийг хүртэл бүртгэл явагдана.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
  • Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өөрийн болон эцэг /эх/, өвөг эцэг /эмэг эх/-ийн намтар/
  • Төрсний бүртгэлийн лавлагаа /e-mongolia/
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia/
  • Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар, лавлагаа /e-mongolia/
  • Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Нэгдсэн байдлаар зохион байгуулна/
  • Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт /e-mongolia/
  • Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх)
  • Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа /e-mongolia/
  • Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
  • Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /e-mongolia/
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /e-mongolia/
  • Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/
  • Гэрлэлтийн лавлагаа /e-mongolia/
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэц шалгуулсан хуудас
  • Сурагчийн хувийн хэргийн хуулбар

Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:

  • Шалгаруулалтад орохоор бүртгүүлж байгаа иргэд өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт материалыг гаргуулан авна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Add comment

reload, if the code cannot be seen