“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон бодлогын баримт бичгүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээртусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг 2024 оны жилийн эцсийн байдлаар товч мэдээлэхэд,
1.Орон нутаг дахь цагдан хорих байрыг үе шаттайгаар шинэчлэх, олон улсын стандартад нийцсэн цагдан хорих, баривчлах байрыг шинээр барьж ашиглалтад оруулна:
Төв аймаг дахь ШШГГ-ын “Нэг цонхны үйлчилгээ бүхий төв, цагдан хорих байр”-ны барилгыг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ББКД-41/2024 дугаар бүхий комиссын дүгнэлтээр хүлээн авч, бүрэн ашиглалтад оруулсан.
Баянхонгор аймагт байгуулах баруун бүсийн албадан эмчлэх эмнэлгийн барилгын нийт төсөв 7.7 тэрбум төгрөгөөр батлагдаж, Эрүүл мэндийн яамны 2024 оны төсөвт 2.3 тэрбум төгрөг тусгагдсан. Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс барилгын ажил гүйцэтгэх тендэр сонгон шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарлаж, “Итгэлт тайж” ХХК шалгарч, 2024 оны 08 дугаар сард гэрээг байгуулан барилгын ажлыг эхлүүлж, одоогоор суурийн ажил дуусаад байна.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилгыг орон нутгийн төсвөөр барихаар зураг төсөл хийгдэж 2024 онд 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Аймгийн 2024 оны худалдан авах ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу Худалдан авах ажиллагааны газраас 2024 онд 2 удаа тендер зарлаж, “Эрхэст Баянговь” ХХК гүйцэтгэгчээр шалгарч, барилгын ажлыг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийн байдлаар барилгын суурь болон 4 давхар карказын цутгалтыг хийсэн. Барилгын ажлын явц 48 хувьтай байна.
2. “Хорих ял эдлүүлэх орчин, нөхцөлийг хүний эрхийг хангасан түвшинд хүргэх замаар “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага”-ын цогцолбор барилга, байгууламжийг ашиглалтад оруулах” арга хэмжээний хүрээнд:
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын сургуулийн барилгыг барихад шаардлагатай 6,100,000,000 (зургаан тэрбум нэг зуун сая) төгрөгийг улсын төсөвт суулгасан. 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн улсын төсвөөс гаргуулахаар батлуулсан.
Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газраас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр барилгын тендэр зарласан боловч оролцогч орж ирээгүй тул 2 дахь удаагийн тендэрийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зарлаж, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тендэрийг нээж, тендэрт оролцсон 1 оролцогчийг үнэлгээний хороо хянан үзэж, шалгаруулсан.
Уг тендерт шалгарсан “Барилга эрч” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 20-нд барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулснаас хойш сургууль, заалны барилгуудын суурийн нүх ухаж, бетон бэлтгэлийг цутгаж, аяган суурийн 1 дүгээр шатлалын 40 ширхэг, 2 дугаар шатлалын 16 ширхэг хэвийг тус тус бэлтгэсэн. Мөн гүйцэтгэгч компаниас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс барилгын ажлыг зогсоож, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэхээр хүсэлт ирүүлээд байна.
Тус ерөнхий газрын зүгээс гүйцэтгэгч компанид барилгын суурь хөрсийг улирлын хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээг авах талаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06/2790 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.
3. Салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд:
Монгол улсын Засгийн газрын 2022 оны 345 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алслагдсан нэгжийн 107 алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулалд 2,3 тэрбум төгрөгийг олгосон.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/263 дугаар тушаалаар 11 дүгээр сард 11 алба хаагчдад нийт 276,2 сая төгрөгийг олгосон бөгөөд 12 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын А/309 дүгээр тушаалаар 4 алба хаагчдад нийт 92,4 сая төгрөгийг олгоно.
4. “Ял шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, суллагдахад бэлтгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ялын бодлогыг хангах” арга хэмжээний хүрээнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/63 дугаар тушаалаар 407, 409, 415, 437, 441, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Өмнөговь, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Дорнод аймаг дахь ШШГГ болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын ШШГХ-т “Хоригдлыг суллахад бэлтгэх байр”-ийг шинээр байгуулахад шаардлагатай нийт 198,500,000 төгрөгийг шийдвэрлэсэн.
423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь 2024 онд дотоод орлогоос 42,825,750 төгрөгийн зардлаар 8*10 буюу 80м2 3 өрөө “Суллагдахад бэлтгэх байр”-ийг шинээр барьж байгуулан 08 дугаар сард ашиглалтад оруулсан. Мөн “Холт интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан удаан хугацааны эргэлт уулзалтаар ирсэн хүүхдүүдийн тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор хүүхдийн өрөөг шинэчлэн тохижуулсан.
409, 441 дүгээр нээлттэй, хаалттай хорих анги нь “Хоригдлыг суллахад бэлтгэх байр”-ийг шинээр ашиглалтад оруулж ажилласан байна.
Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 4002 хоригдолд сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулж, 239 иргэнийг ажлын байранд зуучлан нийгэмд бие даан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажилласан байна.
5.“Үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар хоригдлын ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг сайжруулах” арга хэмжээний хүрээнд:
Хорих ангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах замаар хоригдлын ажлын байрыг нэмэгдүүлж, гэм хорын барагдуулах ажлын хүрээнд:
441 дүгээр нээлттэй хорих ангийг түшиглэсэн өргөст тор сүлждэг болон дөрвөлжин тор нэхэх зориулалттай 2 төрлийн үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
433 дугаар хаалттай хорих анги гурилын үйлдвэр байгуулж, 31.7 тн гурил үйлдвэрлэж, хорих анги, байгууллагад хуваарилж, дотооддоо гурилын хэрэгцээг хангаж байна.
6. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын технологийн дэвшлийг инновацад суурилан хөгжүүлэх” арга хэмжээний хүрээнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хүний нөөцийн программ, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны програм, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны програм, хорихоос өөр төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны программ зэрэг 16 нэр төрлийн программ хангамжийг хөгжүүлэн ашиглаж байна.
Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, сунгах, түр түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох чиг үүргийг зохицуулах тухай хамтран ажиллах гэрээг “Тридум Э-Секьюрити” ХХК-тай 2023.01.17-ны өдөр байгуулсан.
Албаны тоон гарын үсгийн токен төхөөрөмжийн гэрчилгээг нийт 53 удирдах алба хаагчдад шинээр болон шилжүүлэн олгосон.
Албан бичиг солилцооны дундын систем DocX-тай холбогдох зорилгоор ХУР системээр дамжуулан харьяа хорих анги, алба, газар, салбар нэгжүүдийг тоон гарын үсэг ашиглан гэрээ байгуулж, Төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай цахимаар албан бичиг солилцох ажлыг хэвшүүлсэн.
Хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүдтэй “Zoom” програм ашиглан цахим хурлыг зохион байгуулан ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/, Төрийн үйлчилгээний нэгдсэн портал www.emongolia.mn цахим хуудаснаас Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй тухай тодорхойлолт, суллагдсан иргэдийн лавлагааг авах боломжийг бүрдүүлсэн.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэд, олон нийт Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia системээр 2024 оны 11 дугаар сарын 25-ны байдлаар 252604 иргэн, үүнээс 8826 иргэн /англи хэлээр/, 8029 аж ахуйн нэгж лавлагаа авсан.
Тайлант хугацаанд хорих, анги байгууллагаас хорих ял эдлээд суллагдсан 13136 иргэдийн мэдээллийн санг Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд шилжүүлж, тус лавлагаа, үйлчилгээг Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ машин/, Төрийн үйлчилгээний нэгдсэн портал /www.e-mongolia.mn/-д оруулсан бөгөөд нийт 160 иргэн, байгууллага үйлчилгээ авсан байна.
Мөн байгууллага, иргэний гаргасан өргөдөл, гомдлын мэдээллийг Иргэд, олон нийттэй харилцах төвийн www.11-11.mn цахим хуудас, байгууллагын www.cd.gov.mn үндсэн цахим хуудсаар дамжуулан цахимаар авч шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн.
7.Албадан эмчлэх эмнэлгийг бүсчилэн хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд:
Албадан эмчлэх эмнэлгийг бүсчилэн хөгжүүлэх ажлын хүрээнд хотын бүсэд Тахир соёотод150 орны багтаамж, хүчин чадал бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн барилга барих 150 га газрыг шийдвэрлүүлэн, Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн барилгын зургийн ажлыг “Некстстеп Инженеринг” ХХК гүйцэтгэж байна.
Баянхонгор аймагт байгуулах баруун бүсийн албадан эмчлэх эмнэлгийн барилгын нийт төсөв 7.7 тэрбум төгрөгөөр батлагдаж, Эрүүл мэндийн яамны 2024 оны төсөвт 2.3 тэрбум төгрөг тусгагдсан.
Баянхонгор аймагт албадан эмчлэх эмнэлгийг барих 39247м2 талбай бүхий газрыг шийдвэрлүүлж, улсын бүртгэлд бүртгэн баталгаажуулсан.
Барилгын зураг төслийн ажлыг “Цэс-Да” ХХК-аар гүйцэтгүүлж, “Баянхонгор Эко Дулаан ХХК”-аас халаалт, “Баянхонгор Эрчим хүч” ХХК-аас цахилгааны техникийн нөхцөл, “Чандмань-Баянхонгор” ОНӨҮГ-аас цэвэр бохир усны техникийн нөхцөл, “Мэдээлэл, холбоо, сүлжээ төрийн өмчит компанийн салбар”-аас холбоо дохиоллын техникийн нөхцөлийг тус тус гаргуулсан.
Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс барилгын ажил гүйцэтгэх тендэр сонгон шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарлаж, “Итгэлт тайж” ХХК шалгарч, 2024 оны 08 дугаар сард гэрээг байгуулан барилгын ажлыг эхлүүлж, одоогоор суурийн ажил дуусаад байна.
---о0о--