“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.

            Бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хотын бүсийн болон орон нутаг дахь харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүдэд 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 сарын 11-ний  өдрийг хүртэл хугацаанд явагдана.

   Тавигдах ерөнхий шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн байх;
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/;
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин эмгэггүй;
  • Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байх;

   Тавигдах тусгай шаардлага:

  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй, 35 хүртэлх насны эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй, 30 хүртэлх насны эмэгтэй.
  • Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, D, E ангиллын жолооч гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харьцах ур чадвар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэд дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан тохиолдолд хүсэлт гарган бүртгэл, судалгаанд хамрагдана.

   Бүртгэл:

  • Орон нутагт байгаа иргэд тухайн нутаг дэвсгэрийн харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргах;
  • Хотын бүсийн иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх, сургалт, судалгааны хэлтэст хандан хүсэлт гарган бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.

   Бүртгэл явагдах хугацаа:2024.08.21-ний өдрөөс 2024.10.11-ний өдрийг хүртэл бүртгэл явагдана.

   Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
  • Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өөрийн болон эцэг /эх/, өвөг эцэг /эмэг эх/-ийн намтар/
  • Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /e-mongolia/
  • Иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/
  • Боловсролын үнэмлэх, дипломны хуулбар, лавлагаа /e-mongolia/
  • Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Нэгдсэн байдлаар зохион байгуулна/
  • Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт /e-mongolia/
  • Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх)
  • Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа /e-mongolia/
  • Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
  • Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  • Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /e-mongolia/
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /e-mongolia/
  • Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/
  • Гэрлэлтийн баталгааны хуулбар, лавлагаа /e-mongolia/
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэц шалгуулсан хуудас
  • Сурагчийн хувийн хэргийн хуулбар

   Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:

  • Шалгаруулалтад орохоор бүртгүүлж байгаа иргэд өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт материалыг гаргуулан авна.

 

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Add comment

reload, if the code cannot be seen