Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зарим алба хаагчдад цэргийн цол олгож, байгууллагын шагналаар шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2024.11.25/ боллоо.
Цол шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардууллаа.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 14 алба хаагч, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 72 алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр 104 алба хаагч,
- “Хошууч” цолоор 33 алба хаагч, “ахмад” цолоор 52 алба хаагч, “ахлах дэслэгч” цолоор 36 алба хаагчийг, нийт 132 алба хаагч,
- “Хүндэт ажилтан” тэмдгээр 4 алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр 2 алба хаагч, “Албаны төлөө I” медалиар 22 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 20 алба хаагч, “Албаны төлөө II” медалиар 20 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр нарын 22 алба хаагч, “Албаны төлөө III” медалиар 36 алба хаагч, “Баярын бичиг”-ээр 74 алба хаагчийг тус тус шагнагдсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа А.Намсаманд нийт шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.