ДЭД ХУРАНДАА У.АНХЦЭЦЭГ МОНГОЛЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН МАСТЕРУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх, сургалт судалгааны хэлтсийн дарга, дэд хурандаа, спортын мастер У.Анхцэцэг Монголын хөнгөн атлетикийн мастеруудын холбооны нэрэмжит 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 100 метр болон 4х100 метрийн гүйлтийн төрөлд тус тус гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.

Дэд хурандаа У.Анхцэцэг бага наснаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэн Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, 1996 онд “Спортын мастер” цолны болзлыг хангасан юм.

Улаанбаатар хотын Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд 2024 оны 08 дугаар сарын 23-24-ний өдөр болсон Монголын хөнгөн атлетикийн мастеруудын холбооны нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээний 13 төрөлд Монгол Улс, Оросын Холбооны Улсын 260 гаруй тамирчин, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen