АХМАД АЖИЛТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ДӨРВӨН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтнуудын дунд биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ахмад ажилтнуудын дунд спортын 4 төрөлт тэмцээнийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Тус тэмцээнийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд софт волейбол, шатар, ширээний теннис, дартс гэсэн 4 төрлөөр харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн 310 ахмад тамирчин хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж, багийн дүнгээр 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн баг тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо.  

Хоёрдугаар байрт Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, гуравдугаар байрт 405 дугаар хаалттай хорих ангийн баг тамирчид шалгарлаа. 

Шатрын эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Н.Сэр-Од /НШШГГ/, хоёрдугаар байрт Д.Ганболд /435 дугаар хаалттай хорих анги/, гуравдугаар байрт Д.Хүрэлбаатар /СХТБ/, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Г.Цэгмид /409 дүгээр нээлттэй, хаалттай хорих анги/, хоёрдугаар байрт А.Цэцэгээ /СХТБ/, гуравдугаар байрт М.Сосор /415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/;

Дартсын эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт В.Онон /Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги/, хоёрдугаар байрт Ж.Баярдэлгэр /401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг/, гуравдугаар байрт Д.Тулаабаатар /409 дүгээр нээлттэй, хаалттай хорих анги/, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Н.Оюунбат /429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг/, хоёрдугаар байрт И.Ганцэцэг /405 дугаар хаалттай хорих анги/, гуравдугаар байрт Л.Амарсайхан /Баянхонгор аймаг дахь ШШГГ/;

Теннисийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Т.Ганбат /421 дүгээр нээлттэй хорих анги/, хоёрдугаар байрт Ц.Мөнхтуул /405 дугаар хаалттай хорих анги/, гуравдугаар байрт Ч.Нэргүй /Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Ж.Батжаргал /407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/, хоёрдугаар байрт Г.Цэрэндолгор /СХТБ/, гуравдугаар байрт Г.Бадамгарав /427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/; 

Софт волейболын төрөлд нэгдүгээр байрт Ц.Лхагвачулуун ахлагчтай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, хоёрдугаар байрт Д.Нямдорж ахлагчтай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, гуравдугаар байрт Алтан-Од ахлагчтай Ховд аймаг дахь ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг;

 Эрэгтэй “Шилдэг тоглогч”-оор Д.Нямдорж /Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/;

Эмэгтэй “Шилдэг тоглогч”-оор О.Долгор /Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги/ нар тус тус шалгарлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen