ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хоригдол, хоригдогч, баривчлагдсан болон албадан эмчлүүлэгч нарт үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах зорилгоор харьяа эмнэлэг, хорих анги, байгууллага, салбар нэгжийн сувилагч, тусгай мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр (2024.05.14) зохион байгуулж байна.

Сургалт Чихрийн шижин өвчний эмчилгээ, Гэмтлийн үеийн тусламж үйлчилгээ, Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх,  ёс зүйн шинэ ойлголт, Яаралтай тусламж, Эрт сэрэмжлүүлгийн үнэлгээ сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд нийт 83 алба хаагч танхимаар болон цахимаар оролцож байна.

Мөн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen